Vesele vanoce буюу зул сарын мэнд хүргэе
Манай гаригийн сая сая хүмүүс жил бүрийн энэ л өдрийг сэтгэл догдлон хүлээж,энэ нэгэн баярыг тэмдэглэдэг билээ.Бидний хувьд хараахан өөриймсөж амжаагүй ч гадарлах болсон энэ өдрийг манайхан Зул сарын баяр хэмээн орчуулдаг.  Чехүүд харин Vanoce хэмээнэ...
"Vesele vanoce буюу зул сарын мэнд хүргэе" цааш унших »
Би чамд хайртай
Парис.Хайр дурлалын л хот гэнэ лээ.Ганц хоёр удаа аялалаар очихдоо тэнд дурлаж хайрлаж амжаагүй л дээ.Гэхдээ The Love Wall-ыг сонирхож үзсэн юм.Тэр ханан дээр бараг л дэлхийн бух бичгээр ,бүх хэлээр Би Чамд Хайртай гэж бичсэн бололтой.Манай уйгаржин монгол бичгээр ч,крилээр ч бичсэн харагдсан. Хэрэв та сонирхвол гудамны нэр нь доор зурганд харагдна.Мөн зуугаад хэлээр хэрхэн хайраа илчилж хэлдгийг сонирхох болов уу гэж олж тавилаа.      
"Би чамд хайртай" цааш унших »
БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ
    Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
     Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга үүдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…
                  
"БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ" цааш унших »
Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар?
Өлгийг нь хэн зэхэж, vнэг хэн хайчлах вэ? ... “ Гадаа нэг л ер бусын намуухан, ганц нэгээр дуслах бороон чимээ гэрийн дээвэр дэлдэж, би цор ганцаа уйтгарлан хэвтэнэ. Хэнийгээ ч хvлээх билээ дээ. Хажуу хашаанд Саран хоёр хvvхэдтэйгээ ярилцаж суугаа л байх. Гэхдээ л өөдсийн чинээ тэр амьтад “ Аав “гэж ямар хvн байдгийг мэдрэх ч vгvй өслөө. Ингээд бодоход хаа сайгvй хөлхөлдөж, ааг бяраараа гайхуулж явдаг эрчvvд хайчив? Миний уйтгарлаад байгаагийн учир нь юунд байна? Хэдийгээр бие минь амрахыг хvсэвч сэтгэл минь, тархи толгой минь өчvvхэн ч амсхийхгvй элдэв бодол эргэлдэнэ. Ажлын газрынхаа хvмvvсийн тухай бодлоо. Есөн хvvхэн,
"Халхын сайхан эрчvvд минь хаана явна та нар?" цааш унших »
Нэг үхрийн эвэр доргивол ....
 Та минь яана даа.Хүний газар нэрээ бодоцгоомоор юм.Тэр бас л согтуу байж гэнэ.Танд маш ичмээр мэдээ хүргэх нь.mglcz.com-ooc...
"Нэг үхрийн эвэр доргивол ...." цааш унших »
ЧЕХ УЛС
ЧЕХ УЛС
Анх 1950 оны 04 сарын 25 нд БНМАУ болон БНСЧСУлсын хооронд албан ёсны  дипломат харилцаа тогтоосон. 1980 аад оны үед БНСЧехословак улс БНМАУлсын    хувьд ЗСБНУ-ын дараа орох худхлдааны хоёр дахь том түнш нь байсан. 1992 онд Чехсловак улс задарсаны дараа 1993 оноос БНЧУлстай шинээр дахин холбоо       тогтоон харилцаж эхэлсэн. Хэдийгээр хоёр орны худалдааны хэмжээ 80 аад             оны сүүл үетэй харьцуулахад эрс буурсан ч Монгол улсын импортын барааны            1% ийг Чехийн бараа бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байна. 2005 оны байдлаар хоёр   орны худалдааны нийт эргэлт 5 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр орон уул       уурхай, палеонтологи, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллаж байна.  
"ЧЕХ УЛС" цааш унших »
Хүний ясан бунхан
Хүний ясан бунхан  


Юм үзээд анх удаа яах гэж ийм юм үзэв гэж харамссан тохиолдлоо бичих гээд гар эвлэхгүй байсаар өдийг хүргэлээ. Өмнөд Чехийн Кутна Хора хотын ойролцоо хүний араг ясаар бүтсэн Седлице хэмээн бунхан бий. Бунхан Готийн хэв маягтай. Бунханы дөрвөн баганат буланд уруу нь харуулан тавьсан хонх хэлбэртэй хүний ясан овоо байна. Бунханы гол асрын таазнаас аврага том (зураг дээрх люстра) өлгөөтэй. Хананд энэ бунханг эзэмшигч эртний сурвалжит угсаат Шванценберг гэр бүлийн хүний ясан сүлд (герб) тус тус өлгөөтэй. Барилгын тааз, хана, багана ер нь хээ угалз чимэг гоёл шаардагдах бүх зүйлийг хүний ясаар хийжээ. Нийт 40000 хүний араг яс орсон юм байна.

"Хүний ясан бунхан" цааш унших »
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг
Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.
"Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг" цааш унших »
Дамбадаржаагийн Намсрай : Дэлдээн өгүүллэг
Зулайдаа сөөсгөр үстэй жаахан Дэлдээнийг гурван ой хүртэл нь сүрхий эрхлүүлжээ. Эрхлүүлэх ч гэж дээ, энэ л гурван насанд эдлэх ёстой эрх хайр халамж, жаргал цэнгэлийг тууллаа.
Гэтэл дүү төрж түүний тухайд бүх юм өөрөөр эргэв.

"Дамбадаржаагийн Намсрай : Дэлдээн өгүүллэг" цааш унших »
Д.Намдаг : Ядмаа өгүүллэг
Бичгийн хэл нь сонин байлаа.жинхэн Социализмын үеийн үзэл сурталтай өгүүллэг байна. Сонирхоорой...
"Д.Намдаг : Ядмаа өгүүллэг" цааш унших »
П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй өгүүллэг
Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа
"П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй өгүүллэг" цааш унших »
Ш.Гүрбазарын шүлгүүд...
Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
...
"Ш.Гүрбазарын шүлгүүд..." цааш унших »
Хайрын дөрвөн мөртүүд.П.Нарангэрэл ОУСДС-н оюутан.

Нүүрний өнгөөр амьдарсан амьдрал
Нүглийн жамаар хэсэгхэн жаргадаг нь хяслантай,
Нүдний хөөрхөнөөр дурласан дурлал
Нүүдлийн шувуу шиг ирээд буцдаг нь гаслантай.

                  ...............................................................
"Хайрын дөрвөн мөртүүд.П.Нарангэрэл ОУСДС-н оюутан." цааш унших »
Д.Намдаг : Үрэгдсэнийг хүлээгч

1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив.
Тэрээр Халх голын байлдаанд баатарлаã байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа баяр баясгаланг өгч даанч чадсангүй.
Гэрийн баруун хоймор өргөн нүүртэй шанааны үс буурал янхигар цээжтэй тавь эргэм настай Жамъян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий...

"Д.Намдаг : Үрэгдсэнийг хүлээгч" цааш унших »
Д. Намсрай : Зүүдний бичээс

Өвгөдийн сүнсний өмнө
Нүүр улайхгүйн тулд
Өөрөөн өнөөдөр
Нүгэлгүй явах юмсан

Зүүд нойрон дунд сүнс сүүдэр минь улиран баларсан он жилийн тэртээгүүр хэрэн нисч юуг эс үзэж, юуг эс сонсдог гэхэв. Өнгөрсөн шөнө би зүүдээ манаж хонолоо... Мориныхоо хударга хөмөлдөргөнд алтан товруу гялалзуулж, хүнд нүсэр хуяг дуулгаар өвч биеэ хамгаалан саадаг хоромсго агссан Хүннү их гүрний хан хөвгүүн дэргэд минь хүрч ирлээ. Тэр өгүүлрүүн:

"Д. Намсрай : Зүүдний бичээс" цааш унших »
Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр өгүүллэг.
 
Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй.

"Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр өгүүллэг." цааш унших »
Б.Энхтуяа: Охин үрээ хайрла !

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!...

"Б.Энхтуяа: Охин үрээ хайрла !" цааш унших »
Б.Энхтуяа: Аз жаргал гуйлгачин шиг
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

"Б.Энхтуяа: Аз жаргал гуйлгачин шиг" цааш унших »
Б. Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ... . өгүүллэг

     Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа...

"Б. Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ... . өгүүллэг" цааш унших »
Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР өгүүллэг
Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн.
"Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР өгүүллэг" цааш унших »
(Нийт: 66)

Зураг

Powered by BBlog